Russian ambassador shot in Ankara, Turkey

Russian Foreign Ministry confirmed that Russian ambassador to Turkey was shot and “seriously wounded” after a gunman stormed into a building where the official was attending a Russian photo exhibition.


“Анкара хотод олон нийтийн арга хэмжээний үеэр үл мэдэгдэх этгээд гал нээжээ. Үүний улмаас Туркт суугаа Оросын Элчин сайд бууны шарх авсан” гэж Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова сэтгүүлчдэд мэдэгдэв.

ОХУ-ын ГХЯ-ны хамгийн сүүлийн мэдээллээр Карловыг газар дээр нь эмчилж байгаа бөгөөд өмнө нь мэдээлж байсанчлан орон нутгийн эмнэлэгт хүргэгдээгүй байна.

Элчин сайд Андрей Карлов “Орос туркуудын нүдээр” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр үг хэлэх гэж байгаад бэртсэн байна.

Гэмт этгээд галт зэвсэг барьж байсан гэх гэрэл зургууд өдгөө олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Хэрэглэгчид мөн Оросын Элчин сайдыг буудуулсны дараа газар хэвтэж байгаа зургуудыг нийтэлж байна.

Костюм, зангиа зүүсэн гэмт этгээд халдлагын үеэр "Аллаху Акбар" (Арабаар "Бурхан агуу") гэж хашгирсан гэж АР агентлаг өөрсдийн гэрэл зурагчнаас иш татан мэдээлэв.

Мэдээллийн агентлагийн мэдээлснээр халдлага үйлдэгч мөн орос хэлээр хэд хэдэн үг хэлж, экспогийн хэд хэдэн зургийг гэмтээсэн байна.

Туркийн NTV телевиз элчин сайд руу халдлага үйлдсэний улмаас өөр гурван хүн шархадсан гэж мэдэгдэв.

Халдлага үйлдэгчийг Туркийн тусгай хүчнийхэн устгасан гэж Туркийн Анадолу агентлаг мэдээлэв. Зэвсэгт этгээдийг саармагжуулсан гэдгийг Туркийн армийн эх сурвалжаас иш татан Оросын Интерфакс мөн баталж байна.

Гэмт этгээд Карловыг онилохоосоо өмнө мөн агаарт анхааруулах буудлага хийсэн гэж Hurriyet сонин өөрийн сурвалжлагчаас иш татан мэдээлэв.

Тус сонинд мэдээлснээр, тусгай хүчнийхэн халдлага болсон барилгыг бүслэн, зэвсэгт этгээдийг эрэн сурвалжилж байна.

Гэрчүүдийн хэлснээр цагдаа нар халдлага үйлдэгчтэй буудалцаж байна.

Сэтгэгдэл үлдээх