13 killed, 55 wounded in Turkey bus bombing

13 people were killed and 55 were wounded, when a bus was hit by an explosion outside a university in the Turkish city of Kayseri.


Эрүүл мэндийн сайдтай хамтарсан хэвлэлийн бага хурал дээр тус улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу хэлэхдээ, шархадсан хүмүүс бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 12 нь эрчимт эмчилгээнд, зургаагийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Дэлбэрэлтийн улмаас 13 хүн амиа алдсан гэж Туркийн Жанжин штаб өмнө нь мэдээлсэн. Сойлугийн хэлснээр тэдний найм нь одоогоор тогтоогдсон байна.

Дэлбэрэлттэй холбоотой долоон хүнийг баривчилсан гэж Сойлу мэдээлснийг Ройтерс агентлаг иш татав. Тэрээр "халдлагыг амиа золиослогч этгээд үйлдсэн" гэж нэмж хэлэв. Одоогоор дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээгээгүй байгаа ч Туркийн Ерөнхийлөгч Эрдоган уг халдлагыг "салан тусгаарлагч террорист байгууллага" хариуцаж байна гэж мэдэгдэв.

Туркийн Ерөнхий сайдын орлогч Вейси Кайнак энэ үйл явдал бол Бешикташ цэнгэлдэх хүрээлэнд болсон дэлбэрэлтийг санагдуулам террорист халдлага байх магадлал өндөр байна гэж өмнө нь мэдэгдээд, тэсрэх бөмбөг тавьсан машинаас болсон бололтой гэж мэдэгджээ. Haberturk-ийн иш татсан гэрч автобусны ойролцоох машин дэлбэрсэн гэж мэдэгджээ.

Туркийн телевизээр шууд ярилцлага өгөхдөө Кайнак халдлага нь үүрэгт бус цэргүүдийг тээвэрлэж явсан автобусыг онилсон гэж мэдэгджээ.

Туркийн Ерөнхий сайдын ажлын алба Кайсери хотод болсон дэлбэрэлтийг сурвалжлахыг түр хугацаагаар хориглож, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг “олон нийтийн дунд айдас, үймээн самуун, эмх замбараагүй байдал үүсгэж, террорист байгууллагын зорилгод нийцсэн” аливаа зүйлийг мэдээлэхгүй байхыг хүсчээ.

Бямба гаригт болсон дэлбэрэлт нь Истанбул хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа давхар дэлбэрэлт болсны дараа 40 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсанаас хойш долоо хоногийн дараа болсон юм. Энэ халдлагыг Курдын зэвсэгт бүлэглэл үйлдсэн билээ.

as